Хэрлэн голд 2 настай охин живжээ


2022-09-14 10:33:09

Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Саам” гэдэг газар Хэрлэн голын эрэг дээр 6 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас 1 хүүхэд Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 17:33 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 18:21 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч иргэн Б-гийн охин А /2 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.13-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү