Чаргаар гулгаж байсан 9 настай хүүхэд нас баржээ


2023-01-25 10:52:29

Чаргаар гулгаж байсан хүүхэд гэмтэж, нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр буюу энэ сарын 24-нд 9 настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ.

Бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан гэнэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхэд цана чарганаас унаж, бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү