Н.Уртнасан сайд Элчин сайд Траян Христеатай цахимаар уулзлаа


2021-04-01 10:30:35

Энэ удаагийн уулзалтаар байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2021-2027 онд тэргүүлэх гурван чиглэлд ажиллах төлөвлөгөөтэй байгааг Элчин сайд Траян Христеа онцолсон.

Үүний хоёр чиглэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай нягт холбоотой ажиллах шаардлагатай тул хамтын ажиллагаагаа энэ чиглэлд төвлөрүүлэх саналтай байгааг энэ үеэр хэлсэн юм. Тухайлбал, Монгол орны унаган байгалийг хамгаалах буюу ногоон эдийн засгийг сэргээх, байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд уялдаа холбоотой, нягт ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбоо болон түүний гишүүн орнуудын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Монгол улсын Байгаль орчны салбарт бодит дэмжлэг болж ирснийг онцлоод цаашид бүх шатанд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

DR. PRADHAN 2021-07-30 13:49:30-д бичсэн холбогдсон IP хаяг: 102.89.3.39
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)