Жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унаж нас баржээ


2021-05-02 11:30:36

Хэнтий аймаг, Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх тосгон”-д  Хятад улсын иргэн Ш-ын эзэмшлийн ”Бор-Өндөр Уул” нөхөрлөлийн жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унасан тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:30 цагт очиж иргэн Д /57 настай, эрэгтэй/ унаж нас барсаныг 1:35 цаг ажиллан цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү