“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний зөвлөгөөн эхэллээ


2021-05-04 18:39:36

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний нэгдсэн зөвлөгөөн орон даяар эхэллээ. Нээлтэд БОАЖ-ын сайд Н.Уртнасан цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Тус арга хэмжээний гол зорилго нь Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулахад чиглэх юм.

Чуулган нь 5-р сарын 7-ныг дуусталд үргэлжлэх бөгөөд чуулганы анхны өдөр “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Mонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” сэдвийн хүрээнд Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү