Монгол бөхөнгийн тоо толгой өсчээ


2021-11-19 14:49:25

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг энэ оны аравдугаар сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийжээ.

Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ.

Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү