Баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг намар зогсооно
2022-01-21 09:28:36

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна. Тус үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулахаа энэ үеэр мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж 1 үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барих. Шинэ үйлдвэр ашиглалтынд оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо.
Сэтгэгдэл бичих: