Баянгол дүүрэгт бүх нийтээр мод тарих нээлтийн арга хэмжээ боллоо


2022-05-08 14:54:38

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаатай холбоотойгоор Баянгол дүүрэгт хэд хэдэн байршилд мод тарихаар бэлтгэл ажлаа хангасан.

Тэгвэл /2022.05.06/  “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т “НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” уриан дор зохион байгуулж буй мод тарих нээлтийн арга хэмжээ боллоо. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, байгаль орчноо нөхөн сэргээх , хамгаалах үйлсийг дэлгэрүүлэх, ойн сан ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор өрнүүлж буй энэхүү арга хэмжээний нээлтэд Нийслэлийн ЗДТГ, харьяа байгууллагууд, Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчид оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар “Энэ жил манай дүүрэг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт 4 байршилд мод тарих орчны газрыг зүлэгжүүлэх, мод үржүүлгийн талбайг байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр эко орчинг бий болгоход айл өрх, иргэн бүр мод тарьж, ногоон орчинг бүрдүүлэх нь чухал” гэсэн.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд нийт дөрвөн байршилд мод тарих орчны газрыг зүлэгжүүлэх, мод үржүүлгийн талбайг байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд

  • “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т мод үржүүлгийн зориулалтаар 3,5 га талбайд 26000 үрсэлгээ
  • Сургууль, цэцэрлэгийн 27 байршилд 7000 орчим мод
  • Дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон 6 гудамжинд ногоон байгууламж нэмэгдүүлэх
  • “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т 10000 ширхэг мод суулгах зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэнэ.   

Түүнчлэн “НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” уриан дор зохион байгуулж буй мод тарих арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, алба, хороодын ажлын албанаас гадна ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн албан хаагчид нэгдсэн бөгөөд сургууль цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагын орчинд 27 байршилд арван төрлийн 6686 мод тарих бол 510м2 талбайд зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү