Хэнтий аймагт ойн түймэр гарч, 2.5 га шатжээ
2022-05-12 10:26:01

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Зүүн Олцийн-Ам” гэдэг газар энэ сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчим ойн түймэр гарчээ.
Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 05.12-ны өдрийн 00:15 цагт түймрийг унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2.5 га орчим талбай шатсан бөгөөд манаж хоносон.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Дадал сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 22:05 цагт түймрийн голомт руу хөдөлсөн бүлэг Норовлин суманд 02:05 цагт очиж хоноглосон.
Сэтгэгдэл бичих: