Туул голыг цэвэрлэхээр 1100 гаруй залуус нэгджээ


2022-05-13 09:01:40

Туул голыг цэвэрлэхээр 1100 гаруй залуус нэгдэж, 20 тээврийн автобус, 20 "ЗИЛ-130" маркийн машин,  40 хогийн машин ажиллахад бэлэн болжээ. 

Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс 2022- 2024 оны хооронд "CLEAN UP" төслийг хэрэгжүүлэх болсон. Тус төслийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдахаар байна. Туул гол маань дүүрэн гэсэн утгатай, нийт 882.8км урт үргэлжилдэг ч Улаанбаатар хотод 115км нь урсдаг.

Тус 115 км-ийн ойролцоогоор Монгол Улсын нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдардаг, бохирдлын хэмжээгээр хамгийн их төвшинд байдаг.

2022 оны 05 дугаар сарын 14-нд буюу маргааш

1. ICE TOP хамтлагийн тоглолтын 20 тасалбар

2. Хүн бүрд Англи хэл дээр батламж

3. Спорт зааланд 3 цаг тоглох эрх

4. UNITEL-ийн гарын бэлэг

5. Playtime тасалбар

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү