Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-05-20 10:26:33

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 159 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 54 км-т/ 05.20-ны өдрийн 01:57 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Сэтгэгдэл бичих: