Сэлэнгэ, Булган аймагт гарсан ойн хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна


2022-05-24 10:36:57

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялмаг асгатын-Ам” гэдэг газар  ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14:08 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, мөн тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын “Өгөөж хараа” ХХК, “Түмэндэлай” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Задын шар дэвсэг” гэдэг газар ойн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, Бугат сумын мэргэжлийн ангийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Ацын-Эх”гэдэг газарт гарсан ойн түймрийфг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, мөн тус аймгийн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж, 05.23-ны өдрийн 17:46 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Бумбан дэв” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр анги, Хушаат сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 20:35 цагт түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү