ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар Мөнгөнморьт руу нэмэлт хүч илгээнэ


2022-05-26 10:10:17

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж иржээ.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.26-ны өдрийн 07:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар агаараас тандалт хийх, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр шийдвэрлэсний дагуу нислэг үйлдэхээр бэлтгэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү