Баянгол дүүргийн 14-р хороо “Бичил цэцэрлэгт хүрээлэн”-тэй боллоо


2022-08-16 17:44:43

Баянгол дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн байршилд тохижилт бүтээн байгуулалтын хийж байгаа.

Тухайлбал, дүүргийн 14-р хороо, 15 дугаар байрны урд талын талбайд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд нийт талбайг 5 хэсэгт хуваан онцлогт нь тохируулан тохижуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл дээрх ажлын хүрээнд төлөвлөлтийн нэгдүгээр хэсэгт зураг төсвийн дагуу чийрэгжүүлэх төхөөрөмж, ногоон байгууламж, сандал, боржин чулуугаар талбайн тохижилтын ажлыг “Жавхлант Хүслэн” ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэж өглөө.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү