Дорнод аймагт гарсан түймэр Хятадын хилийн зурвас давжээ


2022-09-19 11:11:56

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүжийн хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 16:52 цагт Онцгой байдлын албадн мэдэгдсэн.

Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар застав, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 23:20 цагт, “Петро-Чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд 23:30 цагт, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 09.18-ны өдрийн 03:30 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 03:30 цагт тус тус очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод салхи баруун хойд зүгээс зүүн урд зүгт 5-10 м/с, зарим үед 10-12 м/с байна. 09.18-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиж түймрийг унтраахаар ажиллаж 18:30 цагт цурамд оруулсан бөгөөд 19:50 цагт унтраан Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Түймэр энэ сарын 17-ны өдрийн 23:30 цагийн орчим хилийн 1101 дүгээр тэмдэгтээр хил даван тархсаныг БНХАУ-ын талаас унтраасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү