Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна


2022-09-20 08:15:11

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

2022 оны 09-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү