Та өвөлдөө бэлэн үү


2022-10-02 16:25:51

"ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ- ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ"

Иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэн 2022-2023 оны өвөлдөө бэлдэж хайртай дотны хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

  • МNS 5216:2016 стандартын шаардлага хангасан халаалтын зуух хэрэглэх;

  • Зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, битүүмж алдагдсан бол засварлах;

  • Яндангаа хөөлөх;

  •  Яндангийн диаметр 10 см-ээс их, өндөр нь гэрийн тооно буюу барилгын дээврээс дээш 70см-ээс өндөр байх;

  • Яндан руу ус орохоос сэргийлж малгай хийх;

  • Зуухны холбох хэсэг нь яндангийн таталтад нөлөөлөхөөргүй утаа чөлөөтэй урсаж байх нөхцлийг хангасан эсэхийг шалгах;

  • Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, зай хураагуур дууссан бол сольж хэвийн ажиллагааг хангах;

  • Гэр, байшингаа дулаалж хайртай гэр бүлийнхээ хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү