Хоногт 117 сурагч, 43 багш, 7 ажилтанд ковид-19 халдвар батлагджээ


2021-10-14 13:45:35

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургууль коронавирусийн халдварын улмаас бүрэн цахимд шилжжээ. Мөн хагас цахимд шилсэн нэг цэцэрлэг, нэг Ерөнхий боловсролын сургууль байгаа аж.

Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгүүдээс 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан халдвар авсан нь батлагджээ. Харин ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, 7 ажилтанд коронавирусийн халдвар батлагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү