Баян-Өлгий аймагт Боловсролын хүрээлэнгийн салбар байгуулна


2022-05-13 08:22:47

Баян-Өлгийн хүүхдүүдийн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг Улаанбаатараас удирддаг биг аймагт нь боловсролын хүрээлэнгийн салбар байгуулна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцлов.

Энэ тухай тэрбээр "Баян-Өлгийн онцлог, үндэстний онцлогийг тоож үзээгүйгээс тус аймгийн боловсролын чанар сүүл барьдаг, хичээлийн хоцрогдол нь олон жилийн ужиг бодлогын алдаанаас үүдэлтэй.

Ковидын өмнөх хоцрогдол бол Баян-Өлгий аймаг дээр хэлний асуудлаас болж нилээн хүнд байдалд орсон. Өнгөрсөн намар Баян-Өлгийд томоохон баг очиж 2 удаа судалгаа, үнэлгээнүүд хийсэн. Цаашдаа боловсролын хүрээлэнгийн Баян-Өлгий дэх салбар байгуулах нь зөв гэж харж байгаа.

Баян-Өлгийд байгаа Ховд Их сургуулийн салбарыг шууд УБИС-ийн салбар сургууль болгож, яг үндэстний цөөнхийн боловсролын асуудлыг судалдаг, хөтөлбөрийг нь боловсруулдаг ийм тогтолцоо хийхгүйгээр хол явахгүй. Улаанбаатараас Баян-Өлгийн хүүхдүүдийн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг шийддэг байх нь буруу тогтолцоо.

Өнөөдөр залуучууд, хүүхдүүдийн хэл нь Касахстан тийшээ их хандсан. Ахмад дунд үеийнхэнтэй харьцуулахад их ялгаатай болсон. Өнгөрсөн жил бид хос хэлний сурах бичгийг хэвлүүлэн Баян-Өлгийн бүх сурагчдад хүргэх арга хэмжээ авсан. Цаашид Боловсролын шинэ багц хуулинд үндэстний цөөнхийн хэлний асуудал, сурах бичгийн талаар тусад нь бодлогын 2 заалт оруулж өгсөн байгаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү