ЕБС-ийн менежментийг сайжруулах чиглэлээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна


2023-03-23 15:49:02

Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/01 дүгээр тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Баянгол дүүрэгт "Боловсролын чанар, ЕБС-ийн менежментийг сайжруулах нь" чиглэлээр уулзалт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Боловсрооын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Бадамсэрээжид болон Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар, Боловсролын хэлтсийн дарга Жаргал, НХХ-ийн дарга С.Мөнхзаяа болон бусад холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, сургуулиудын багшийн болон гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, үр дүнд суурилсан санхүүжилт, төсвийн шинэчлэлийн талаар мэдээлэл солилцсон юм.

Уулзалтуудын үр дүнд дүүргийн боловсролын салбарын жишиг сургалтын орчинг бүрдүүлэх талаар санал солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү