Хоногт 831 тохиолдол нэмэгдэж, 3 хүн нас барлаа


2021-04-11 11:48:03

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн зарим оронд коронавирусийн 4 дэх давалгаа үргэлжилж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 7474.219  иргэн халдвараар өвчилжээ. Энэ нь өмнөх өдрөөс 100.000 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.  Дэлхий дахинд хоногт 13.556 хүн нас барсан бол 509.080 хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 831  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 15.014 боллоо. Мөн хугацаанд 284 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 9.159  боллоо. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 3 бүртгэгдэж, нийт 74 боллоо.

Улаанбаатарт 765  тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 12.557 боллоо.  Орон нутагт  66 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Ховд аймаг 4
  • Дархан-Уул аймагт 5
  • Орхон аймагт 2
  • Булган аймагт 1
  • Архангай аймаг 14
  • Өвөрхангай аймаг 1
  • Баянхонгор аймагт 1Т
  • Төв аймагт 11
  • Сэлэнгэ аймагт 7
  • Говьсүмбэр аймагт  10
  • Хэнтий аймагт 5
  • Дорнод аймагт 1
  • Сүхбаатар аймагт 4  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2583  хүн эмчлүүлж байна. Гэрээр 2000 гаруй хүн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 24
  • Хүнд 114
  • Хүндэвтэр 559
  • Хөнгөн 1886 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 22 боллоо. 42 настай эрэгтэй шууд нас барлаа. Мөн 91 настай эмэгтэй нас барлаа. 2021.04.07-нд коронавирус туссан эмэгтэй хавдарын өвчний улмаас нас барлаа. Ингээд бусад шалтгаант нас баралт 5 боллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү