Э.Оюунсүрэн: Вакцин хөгжүүлэх 276 судалгаа явагдаж байна


2021-04-11 12:25:19

Эрүүл мэндийн яамны мэдээллийн ээлжит цагаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн коронавирустэй холбоотой хийгдэж буй судалгаа, эмнэлзүйн туршилтын талаар танилцууллаа.

Тэрбээр "2019.12.12-нд Хятадын Хубэй мужийн Ухань хотод коронавирус анх бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд ковид-19 халдварын талаар 19 чиглэлээр 196.599 эрдэм шинжилгээ, судалгаа өгүүлэл хэвлэгдээд байна. Үүнээс

  • Эмнэлзүйн өмнөх туршилт 186
  • Эмнэлзүйн туршилт 87
  • Вакцин хөгжүүлэх 276 судалгаа явагдаж байна.

Дэлхийн эрдэмтэд хамтарсан 2 том судалгаа хийгдэж байгаа. Нэг нь коронавирусийн эсрэг эм гаргаж авах ажиллагаа.

2020.10 сард коронавирусийн мутацид гарсан хувилбар Англи улсад бүртгэгдсэн.

2020.12.14-нд Их Британи, Умард Ирландын вант улсын судалгааны баг судалж байна. Энэ вирус нь хүнд халдварлах чадвал маш өндөр. Мөн 60-аас дээш насныхан энэ өвчнөөр хүндрэх эрсдэлтэйг тогтоосон. Мөн оношлогоонд илрэхгүй, эмэнд мэдрэг байгааг тогтоосон байна.

Коронавирусийн халдварт өртсөн өвчитнүүдийн 24 хувь нь шинж тэмдэг илрээгүй ч халдварлуулах байдал өндөр. Тодруулбал, байгаа орчныхоо 50 хувьд нь халдварыг халдварлуулдгийг эрдэмтэд тогтоожээ. Цар тахлын энэ үед халуун бүлээн юм уух нь вирусийн идэвхижлийг бууруулах ач холбогдолтойг эрдэмтэд нотолжээ.

Монгол Улсын хувьд өнгөрсөн оноос эхлэн судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү