Ковид-19: Бага насны (0-5 насны) хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө


2021-04-20 10:32:41

COVID-19 халдвараас сэргийлэх:

1. Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

2. Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх

3. Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскыг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх

4. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх

5. Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх

6. Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх

7. Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх

8. 3 цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх

9. Хөдөлгөөний идэвх (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх

10. Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх

11. Оройн 21 цагт унтуулж сургах

Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:

1. Хаврын улиралд дулаан хувцаслах

2. Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх)-аас сэргийлэх

3. Угаартахаас сэргийлэх

4. Бага насны хүүхдийг аливаа бодис (эм, ахуйн цэвэрлэгээний бодис, цавуу)-ын хордолтоос сэргийлэх

5. Гадны биет (батарей, жижиг тоглоом, самар, шүр)-ийг залгих, хамар, чихэнд хийхээс сэргийлэх

6. 3 хүртэлх насны хүүхдэд витамин Д-г зохих тунгаар хэрэглэх

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү