Хоногт 1098 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа


2021-04-27 11:51:48

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 10.573 хүнд шинжилгээ хийхэд  1098  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 32.437 боллоо. Мөн хугацаанд 733 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 17.543 боллоо.

Зөөвөрлөгдсөн 6 тохиолдол бүртгэгдэж, нийт 451 боллоо.

Улаанбаатарт 957 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 28.216 боллоо.  Орон нутагт  135 тохиолдол бүртгэгдэж, нийт 3633 боллоо. Үүнд

  • Увс аймаг 4
  • Баян-Өлгий аймаг 1
  • Ховд аймаг 5
  • Булган аймагт 3
  • Завхан аймаг 24
  • Дархан-Уул аймагт 40
  • Орхон-Уул аймаг 5
  • Өвөрхангай аймагт 11
  • Архангай аймаг 11
  • Сэлэнгэ аймагт 3
  • Төв аймагт 23
  • Дундговь аймаг 1
  • Дорнод аймаг 1
  • Говьсүмбэр аймаг 3 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4.427  хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8154 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.557
     
  • Хүндэвтэр 1.447
  • Хүнд 343
  • Маш хүнд 89 хүн байна.

Сүүлийн 24 цагт 8 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 88  боллоо.

  • 78 настай эмэгтэй 2021.03.28-нд онош батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
  • 57 настай эмэгтэй 2021.04.01-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн. Хавсарсан суурь өвчтэй.
  • 75 настай эмэгтэй 2021.04.03-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан
  • 51 настай эмэгтэй 2021.04.09-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • 58 настай эрэгтэй 2021.04.11-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 53 настай эрэгтэй 2021.04.11-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
  • 65 настай эрэгтэй 2021.04.12-нд онош батлагдаж
  • 70 настай эмэгтэй 2021.04.15-нд онош батлагдаж, нас баржээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү