Хоногт 1171 тохиолдол нэмэгдэж, 9 хүн нас барлаа


2021-04-28 11:48:14

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 1171  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 33.608 боллоо. Мөн хугацаанд 490 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18.033 боллоо.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар 1 нэмж бүртгэгдлээ. Мөн зөөвөрлөгдсөн 6 тохиолдол нэмж бүртгэгдээд байна.

Улаанбаатарт 1092 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 29.308 боллоо.  Орон нутагт  72 тохиолдол бүртгэгдэж, нийт 3705 боллоо. Үүнд

  • Ховд аймаг 2
  • Хөвсгөл аймаг 1
  • Булган аймагт 3
  • Дархан-Уул аймагт 6
  • Орхон-Уул аймаг 13
  • Архангай аймаг 4
  • Сэлэнгэ аймагт 5
  • Төв аймагт 26
  • Дундговь аймаг 1
  • Дорнод аймаг 4
  • Сүхбаатар аймаг 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4.703  хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8154 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.635
     
  • Хүндэвтэр 1.559
  • Хүнд 406
  • Маш хүнд 103 хүн байна.

Сүүлийн 24 цагт 9 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 97  боллоо.

  • 55 настай эрэгтэй 2021.04.12-нд онош батлагдсан.
  • 84 настай эрэгтэй 2021.04.15-нд онош батлагдсан.
  • 62 настай эрэгтэй 2021.04.21-нд онош батлагдсан.
  • 47 настай эрэгтэй 2021.04.22-нд онош батлагдсан.
  • 71 настай эрэгтэй
  • 87 настай эрэгтэй 2021.04.15-нд онош батлагдсан.
  • 55 настай эмэгтэй 2021.04.15-нд онош батлагдсан.
  • 56 настай эрэгтэй 2021.04.17-нд онош батлагдсан.
  • 77 настай эмэгтэй 2021.04.20-нд онош батлагдсан. Эдгээр хүмүүс бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид-19 хүнд оноштойгоор нас барсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү