Эмнэлгээс шалтгаалах 2, зөөвөрлөгдсөн 1 нийт 1185 тохиолдол, 2 нас баралт нэмж бүртгэгдлээ


2021-05-02 11:56:36

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 8522 хүн шинжилгээ хийхэд 1185 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 38.470 боллоо. Мөн хугацаанд 1026 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 21.707 боллоо.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар 2 нэмж бүртгэгдсэнээр нийт 96 боллоо. Мөн зөөвөрлөгдсөн халдвар 1-ээр нэмэгдэж, нийт 487 боллоо.

Улаанбаатарт 1059 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 33.608 боллоо.  Орон нутагт  123 тохиолдол бүртгэгдэж, нийт 3705 боллоо. Үүнд

  • Увс аймаг 1
  • Ховд аймаг 1
  • Завхан аймаг 32
  • Дархан-Уул аймагт 14
  • Орхон-Уул аймаг 35
  • Архангай аймаг 1
  • Сэлэнгэ аймагт 2
  • Төв аймагт 7
  • Говь-Алтай аймаг 26
  • Сүхбаатар аймаг 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4919 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.738
     
  • Хүндэвтэр 1.585
  • Хүнд 484
  • Маш хүнд 112 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 117  боллоо.

  • 84 настай эрэгтэй 2021.04.19-нд онош батлагдсан
  • 47 настай эмэгтэй 2021.04.16-нд онош батлагдсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү