Залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа


2021-05-02 12:46:00

Өчигдрийн байдлаар Улаанбаатарт 470 мянган хүн огт вакцинаа хийлгээгүй байгаагаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Гаөнзориг мэдээосэн билээ. Тэрбээр "Нийслэлчүүдийн 59 хувь нь вакцинаа тариулсан. Нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлэгийн ажилтан хэвийн амьдралын төлөө,гэр бүлээ умартан ажиллаж байна. Энэ сарын 8-ны өдрийг хүртэлх хөл хорионы үр дүн нь вакцинжуулах" хэмээн тодотгосон.

Хөл хорионы хугацаанд иргэн та гэрт ойр дархлаажуулалтын цэгт очиж, вакциндаа хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Хэрэв орон нутгийн иргэн, эсвэл бичиг баримт өөр газар байгаа бол тэр дархлаажуулалтын цэгт очиж, регистерийн дугаараа хэлээд вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтад 18-20 насныхан болон 75 дээш насны иргэдийн хамрагдалт муу байна. Иймээс 18-20 насныхан шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэл өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж, гэр бүл, аав, ээж, эмээ, өвөө хайртай хүмүүсээ хамгаалах үүднээс дархлаажуулалтад идэвхитэй хамрагдахыг урилалаа.

Мөн хөл хорионы дараа дархлаажуулалтын цэг цөөрөх гэнэ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор санал авах байр буюу сургуулийн байруудыг суллаж өгөх тухай яриа гарчээ. Дархлаажуулалтын цэг цөөрсөнөөр бөөгнөрөл, дугаарлалт үүсч болзошгүй аж.

Дүүргүүддэх дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү