Л.Энхсайхан: Файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно


2021-05-03 12:21:43

Дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "ДЭМБ-аас Файзер вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэсэн мэдээлэл ирсэн. Бусад вакцины хувьд 18-аас доош насныханд хийх талаар зөвлөсөн мэдээлэл алга.

Хүүхдүүдээ хэвийн амьдралд нь оруулахын тулд насанд хүрсэн иргэд буюу 18-аас дааш насныхан дархлаажуулалтаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй. Хэрэв насанд хүрсэн иргэд вакциныхаа хоёр дахь тунг авчихвал хүүхдүүдэд халдвар тараах эрсдэл буурна.

Синофарм вакциныг жирэмсэн хүнд хийж болохгүй. Одоогоор эсрэг заалттай. Харин Вероселл вакциныг хөхүүл хүнд хийж болно. Албан ёсны заавар нь бий. Спутник вакцины хувьд хөхүүл болон жирэмсэн хүнд хийх мэдээлэл байхгүй учраас эсрэг заалттай гэсэн үг" гэлээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү