Б.Буянтогтох: Вирусийн эсрэг эмчилгээг хувиараа авч хэрэглэх боломжтой


2021-05-04 12:29:32

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн эрсдэл бүлэгт дархлаа сайяжруулах бэлдмэл, вирусийн эсрэг бэлдмэлийг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгож байна. Гол нь хэнд өгөхийг өрхийн эмч үзүэж, үнэлээд олгох юм. Хүн бүрт өгч байгаа гэсэн үг биш.

Мөн ДЭМБ-ын зөвлөмжөөр Эрүүл мэндийн яамны зүгээс хөнгөн хэлбэрийн өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй гэж үзэж байгаа. Шаардлагатай, хэрэгцээтэй хүний эмчилгээг өрхийн эмч үзэж тодорхойлно.

Хөнгөн хэлбэрийн өвчтөнд өгөх заавар, зөвлөгөөний хувьд витамин C, D, цайр, шингэн сайн уух, амрах гэх мэтчилэн ердийн дэглэмээр 10-14 хоногт бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ явцын хяналтыг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан тавих нь чухал.

Сүүлийн үед хөнгөн шинж тэмдэгтэй өвчилж байсан ч аажимдаа хүндрэх хандлага бий. Тиймээс өрхийн эмнэлэгтэй байнгын холбоотой байх нь чухал.

Вирусийн эсрэг эмчилгээг хэрэв хийх шаардлагатай гэж  үзсэн ч Эрүүл мэндийн яамнаас баримталж байгаад ангилалд багтахгүй бол хувиараа аваад хэрэглэх боломжтой. Өргөн хүрээнд хэрэглээтэй вирусийн эсрэг эмчилгээний эмүүдийг эмийн сангаар худалддаг. Үүнээс хэрэглэхэд буруудах зүйл байхгүй. Гэхдээ дур мэдэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү