Улаанбаатарт 1042, орон нутагт 82 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барлаа


2021-05-05 11:50:06

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 1128 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 41.524 боллоо. Мөн хугацаанд 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25.641 боллоо.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 4 нэмж бүртгэгдсэнээр нийт 101 боллоо.

Улаанбаатарт 1042 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 36.368 боллоо.  Орон нутагт  82 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.504 боллоо. Үүнд

  • Завхан аймаг 39
  • Булган аймаг 1
  • Ховд аймаг 1
  • Дархан-Уул аймагт 16
  • Орхон-Уул аймаг 5
  • Сэлэнгэ аймагт 6
  • Говь-Алтай аймаг 2
  • Төв аймагт 7
  • Өвөрхангай аймаг 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4961 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.820
     
  • Хүндэвтэр 1.538
  • Хүнд 480
  • Маш хүнд 123 хүн байна.

Сүүлийн 24 цагт 4 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 130  боллоо.

  • 65 настай эрэгтэй 2021.04.21-нд  онош батлагдсан.
  • 81 настай эмэгтэй 2021.05.03-нд онош батлагдсан
  • 67 настай эмэгтэй 2021.05.04-нд онош батлагдсан
  • 61 настай эмэгтэй 2021.04.25-нд  онош батлагдсан
  • 66 настай 2021.04.25-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Элэгний хорт хавдрын улмаас нас барлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү