А.Цогцэцэг: Ямар ч өвчний хурц үед нь дархлаажуулалтад хамрагдаж болохгүй


2021-05-05 12:48:44

Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч А.Цогцэцэг  ковид-19 халдвар болон дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхий нийт  цар тахалтай нүүр тулаад 2 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд хүчин мөхөсдсөн зүйл бий. Гэвч богино хугацаанд вакцинжуулалтыг гаргаж авлаа.

1923 онд анх вакциныг үйлдвэрлэлд оруулж хийж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш өнөөдөр 10.000 гаруй өвчнийг 7 төрлийн товлолт вакцинаар урьдчилан сэргийлж, үр дүнд нь 95-98 хувьтай хамгаалж чадсан. Вакцины хамгаалалт гэдэг хамгийн аюулгүй бөгөөд тухайн өвчнөөс 90 гаруй хувьтай хамгаалж чаддаг зүйл. Бид хүүхдээ дөнгөж төрсөнөөс эхлэн 15 нас хүртэл нь 7 төрлийн вакцинд хамруулдаг. Ингэхдээ товлолт вакцины хуулийн дагуу хийлгүүлээд сурчихсан. 

Монгол Улс ДЭМБ-д вакцинжуулалтаараа өндөрт тооцогдож, сайшаагддаг. Иргэд ч ач холбогдол өгч, хүүхдээ товлолын дагуу дархлаажуулалтад хамруулдаг.

Ковид-19 халдварын үед вакцин хэрэгтэй, хэрэггүй гэх олон асуулт гарч ирж байна. Энэ нь хувь хүний асуудал боловч таны эрхээр бусдын эрх хязгаарлагдах ёсгүй гэдгийг бас ухамсарлах хэрэгтэй. Вакцины өвчнөөс сэргийлэх, өвчилдсөн тохиолдолд хөнгөн тусах юм.

Дэлхийн хүн ам 7.9 тэрбум гаруй хүний 5.5 тэрбум хүнд 40 орчим вакцин үйлдвэрлэгч ажиллаж байна. 153 сая 940.000 хүн өвчилж 3.2 сая хүн нас бараад байна. Дэлхий дахинд 1 тэрбум тун вакцин хийгээд байна. Манай улсын хувьд 2 сая 60.000 хүн вакцинд хамрагдахаас 55 хувьтай явж байна. Өчигдрийн байдлааөр 1.1 сая хүн вакцины эхний тундаа хамрагдаад байна. 532.817 хүн дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу 2 дахь тунгаа хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүмүүсийн 25 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан гэсэн үг. Вакцины бүрэн тунд хамрагдсанаар дархлаа 75-95 хувь тогтоно гэдгийг судлаачид, шинжлэх ухаан нотолчихсон.

Иргэд дархлаажуулалтад хамрагдалтад хойрго байгаа нь Хятад вакцинтай холбоотой гэж харж байгаа. Манай улсад импортоор ирж байгаа вакцины 80 хувь нь Хятад улсад үйлдвэрлэсэн вакцин байгаа. ДЭМБ болон олон улсын бүртгэл хүлээцтэй байгаатай холбоотой байж магадгүй. Хятад үйлдвэрлэсэн хоёр төрлийн вакцин хүлээлтийн шатандаа яваа. Энэ сарын 15-наас өмнө ДЭМБ-д бүртгэгдэхээр байгаа.

Цаашдаа вакцинд хамрагдсан эсэхээс хамаарч олон үйлчилгээн дээр журам боловсруулагдаж гарахаар байгаа. Дэлхий дахинд ч ийм хандлага явагдаж байна.

Вакцины гаж урвал байгаа эсэх, харшилтай бол хийлгэх үү гэх айдас иргэдэд бас байна. Гэхдээ 98 жилийн түүхтэй шинжлэх ухааны төв вакцинуудыг гаргаж, бүртгэх ажиллагаа олон шат дамжлага дамждаг. Тиймээс төрдөө итгээд вакциндаа хамрагдах нь чухал. Хэрэв дархлаажуулалт эрчимтэй хийгдвэл ирэх долдугаар сар гэхэд амны хаалтгүйгээр хоорондоо уулзаж, учрах цаг ойрхон байна.

Ямар ч өвчний хурц үед нь дархлаажуулалтад хамрагдаж болохгүй. Харин намжсан үед нь вакцин хийлгэх бүрэн боломжтой" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү