Өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулж эхэлнэ


2021-05-06 10:09:34

Манай улс 20 мянган тун Спутник V вакцин хүлээн аваад байгаа юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн 65-аас дээш насны иргэдийг Спутник V вакцинд хамруулахаар төлөвлөсөн болохыг УОК-ын хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм.

Тэрбээр “Вакцинжуулалтыг тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд хамруулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 60 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёрдугаар тунд 27.3 хувь нь хамрагдсан байна.

Иргэд хөл хориог сулрууллаа гэж тайвширч болохгүй. Вакцин хийлгэх боломжгүй хүмүүс гэвэл жирэмсэн хүмүүс байна” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү