Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа


2021-05-06 12:30:19

ЭМЯ-наас мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байна.

Үүнээс 8 эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. 

Улаанбаатарт 828, орон нутагт 104 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27.242 боллоо.

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрчээ. Ингэснээр 27242 хүн эдгэрлээ. Харин 12 иргэн нас баржээ.

40 настай эмэгтэй, 78 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй, 95 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй, 74 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй,
74 настай эмэгтэй, 94 настай эмэгтэй, 41 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрийн халдварын улмаас нас баржээ.

Маш хүнд хэлбэрийн 124 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байна. Хүнд 469, хүндэвтэр 1452, хөнгөн 2833 өвчтөн байна.    

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү