Хоногт 11 хүн хорвоог орхиж, ковид-19 шалтгаант нас баралт 153 боллоо


2021-05-07 11:51:14

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 737 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 43.201 боллоо. Мөн хугацаанд 1291 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 28.533 боллоо.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 3 нэмж бүртгэгдсэнээр нийт 112 боллоо.

Улаанбаатарт 681 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 37.877 боллоо.  Орон нутагт  53 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.661 боллоо. Үүнд

  • Увс аймаг 2
  • Баян-Өлгий аймаг 2
  • Завхан аймаг 7
  • Хөвсгөл аймаг 5
  • Дархан-Уул аймагт 3
  • Орхон-Уул аймаг 8
  • Сэлэнгэ аймагт 5
  • Архангай аймаг 3
  • Өвөрхангай аймаг 9
  • Төв аймагт 9  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4888 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.804
     
  • Хүндэвтэр 1.484
  • Хүнд 475
  • Маш хүнд 125 хүн байна.

Сүүлийн 24 цагт 11 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 153  боллоо.

  • 60 настай эрэгтэй 2021.04.02-нд  онош батлагдсан.
  • 74 настай эмэгтэй 2021.04.05-нд онош батлагдсан
  • 45 настай эрэгтэй 2021.04.13-нд онош батлагдсан
  • 62 настай эмэгтэй 2021.04.15-нд  онош батлагдсан
  • 54 настай эрэгтэй 2021.04.18-нд онош батлагдан
  • 56 настай эрэгтэй 2021.04.21-нд онош батлагдан
  • 81 настай эмэгтэй 2021.04.23-нд онош батлагдан
  • 46 настай эмэгтэй 2021.04.25-нд онош батлагдан
  • 51 настай эмэгтэй 2021.04.25-нд онош батлагдан
  • 47 настай эрэгтэй 2021.04.30-нд онош батлагдан
  • 63 настай эрэгтэй 2021.04.27-нд онош батлагдан нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү