Хоногт ковидтой холбоотой асуудлаар 7909 дуудлага бүртгэгдэж байна


2021-09-14 15:26:11

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7909 иргэн хандсанаас 6241 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 8,1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 79 хувьд хувьд амжилттай үйлчилсэн байна.

Иргэдээс эерэг хариу гарч батлагдсан, ойрын хавьтал болсон тул хэрхэн яаралтай тусламж авах вэ, орон нутгийн харьяалалтай иргэд нийслэлд ирээд халдвар авсан бол хаана хандах, түргэвчилсэн шинжилгээ ашиглах заавар, эмийн багцын талаарх мэдээлэл зэрэг лавлагаа, мэдээллүүд зонхилж байна.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь буюу нийт 281,466 дуудлагаас 213,973 дуудлагад амжилттай үйлчилсэн бол 07 дугаар сард нийт 174,439 дуудлагаас 162,609 буюу 91 хувьд, 08 дугаар сард 107,538 дуудлагаас 93,707 буюу 87 хувьд  амжилттай үйлчилсэн байна. Харин 09 дүгээр сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 84,662 дуудлагаас 71,383  буюу нийт дуудлагын 84 хувьд амжилттай үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү