Өнөөдөр 4956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ


2021-09-20 08:32:03

Энэ сарын 19-нд нийслэлийн хэмжээнд

  • I тунд 28
  • II тунд 156
  • Нэмэлт сэргээх тунд 762, нийт 946 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.4 хувь
  • II тунгийн хамралт 70.4 хувь
  • Нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2863 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.271 (73.4 хувь), 16-17 насны 25.749 (76 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 4956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү