Өнөөдөр 29 цэгт 3932 иргэнийг дархлаажуулна


2021-09-24 09:10:21

2021.09.23-нд нийслэлийн хэмжээнд I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518, нийт 1985 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.5 хувь
  • II тунгийн хамралт 70.5 хувь
  • Нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2889 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.207 (74.5 хувь), 16-17 насны 26.099 (77.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 29 цэгт 40 багийн 227 эмч, ажилтан ажиллаж, 3932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү