Хоногт 2612 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барав


2021-09-24 11:05:43

Сүүлийн 24 цагт шинээр 2612 хүнээс Covid-19 халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289.929-т хүрэв. Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдварын 1292 нь нийслэл, 1320 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн энэ хугацаанд 5844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22.305 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр хүмүүсээс

  • Хөнгөн – 12701
  • Хүндэвтэр- 7165
  • Хүнд – 2060
  • Маш хүнд – 379 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү