Б.Батчимэг: 183 оношийн хамаарлаар хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд хамтын төлбөргүй болсон


2021-05-13 15:02:32

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг ЭМД-ын сангаас бүрэн даах тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж байна.

-Сүүлийн жилүүдэд Засгийн газар, УИХ-аас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд чухал өөрчлөлтүүдийг хийсэн. Шинэ хуулиар иргэд даатгуулагчдад ямар боломж гарав?

-2020 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй уялдаад Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах тусламж үйлчилгээний чиглэл, өмнө нь улсын төсвөөс санхүүждэг байсан тусламж үйлчилгээг даатгалын сан руу оруулж ирж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар стратегийн худалдан авагч гэдэг статуст шилжиж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэг хэрэгжүүлэгч гол томоохон журам нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоол. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээний хэрэгслийг өмнө нь тусламж үйлчилгээний хэрэгсэлд даатгалын сангаас тэдэн төгрөг, онош, ор хоногийн төлбөрт тэд гэж салангид өгдөг байсан. Одоо тухайн оношийн өртөгт нь шингээж өгснөөр иргэнд очиж байгаа санхүүгийн дарамт арилж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү