Хоногт 2140 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа


2021-10-08 11:52:26

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2.410 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • Улаанбаатарт 1.368
  • Орон нутагт 1.042 илэрчээ.

Мөн хугацаанд 6.518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Тодруулбал,

  • 21-40 насны 1
  • 1-60 насны 4
  • 61-80 насны 6
  • 80 дээш насны 2 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1.331 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20.482 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11.413
  • Хүндэвтэр- 6.578
  • Хүнд – 2.140
  • Маш хүнд – 351 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү