Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана


2021-10-13 08:07:51

2021.10.12-нд нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 193, нэмэлт сэргээх тунд 1771, нийт 2040 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 70.8 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2931 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.255 (75.7 хувь), 16-17 насны 26.402 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

2021.10.13-нд Улаанбаатар хотод явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү