Хоногт 0-80 насны 17 хүн нас барлаа


2021-10-13 11:34:53

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 2.565 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330.869 боллоо. Үүний

  • 1.322 нь Улаанбаатар хотод
  • 1.243 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 8.236 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.409 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн 10 нь эмэгтэй, 7 нь эрэгтэй. Насны хувьд

  • 0-20 насны 1
  • 14-60 насны 1
  • 61-80 насны 7
  • 80 дээш насны 8 иргэн энджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19.443 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 60.425 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10,140
  • Хүндэвтэр- 6,748
  • Хүнд – 2,191
  • Маш хүнд – 364 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү