Өнөөдөр явуулын 24 баг 5028 иргэнийг дархлаажуулна


2021-10-15 07:46:45

2021.10.14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 61, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 1727, нийт 1938 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 70.8 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2935 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.301 (75.7 хувь), 16-17 насны 26.424 (78.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын  цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү