Улаанбаатарт 731, орон нутагт 400 тохиолдол батлагдлаа


2021-10-18 11:22:18

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1131 тохиолдол нэмж батлагдлаа. Үүний

  • 731 нь Улаанбаатар хотод
  • 400 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6.146 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.483 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн 8 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй. Насны хувьд

  • 41-60 насны 1
  • 61-80 насны 8
  • 80 дээш насны 5

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18.804 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 59.603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9.391
  • Хүндэвтэр- 6.823
  • Хүнд – 2.193
  • Маш хүнд – 397 хүн байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү