Өнөөдөр 35 цэгт 5048 иргэнийг дархлаажуулна


2021-10-20 08:14:17

2021.10.19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1217, нийт 1420 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 71.2 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.364 (75.8 хувь), 16-17 насны 26.456 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

2021.10.20-нд Улаанбаатар хотод явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү