Ковидын батлагдсан тохиолдол 378.353 болж, эндэгдэл 1875 боллоо


2021-11-22 11:08:03

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 378.353 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 197 нь Улаанбаатар хотод,
  • 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 8 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.875 хүн эндээд байна. 

  • 41-60 насны 3
  • 61-80 насны 5 иргэн нас баржээ. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,365 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,663 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 3,185
  • Хүндэвтэр – 3,946
  • Хүнд – 1,047
  • Маш хүнд - 187 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү