Т.Баярхүү: Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй


2022-01-11 08:53:32

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "УОК-ын 2022 оны нэгдүгээр хуралдаан боллоо. Өчигдөр Эрүүл мэндийн сайд албан ёсоор омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг хэлсэн. УОК, Засгийн газар хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ийм шийдвэр өнөөдөр гараагүй. Вакцины бүрэн тунд 66.2 хувь хүн, нэмэлт дөрөвдүгээр тунд 28.8 хувь хамрагдаад байна.

Томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Мөн омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Халдварын дөрөв дэх давалгаа эхэлж байна. Нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе тохионо гэж байна. Өдөрт дээд талдаа 20.000 тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байна. Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх хэрэгтэй. 

Мөн иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Өндөр настан болон бага настны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн хувьд эрсдэлтэй байгаа.

Мөн байгууллагууд арга хэмжээ зохион байгуулахгүй, халдвар гарсан нөхцөлд хүний нөөцийн хомсдолд орохгүйн тулд ээлжээр, зайнаас ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Халдварын тохиолдол огцом өсч, зарим улсуудад өдөрт 1 сая тохиолдол бүртгэгдэж байна. Гэрийн эмчилгээ, өрхийн эмчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү