Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1.208 боллоо


2022-01-11 11:09:27

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 1208 шинэ тохиолдол батлагджээ. Бүртгэгдсэн тохиодлын 36 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1172 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалбал

  • 842 нь нийслэлд
  • 330 нь орон нутагт бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4.483 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • Хөнгөн 1.0191
  • Хүндэвтэр 2.669
  • Хүнд 590
  • Маш хүнд 33 иргэн байна.

 Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 662 нь хүүхэд, 386 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 11.259 иргэн гэрийн хяналтад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү