Хоногт 1818 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа


2022-01-12 10:53:03

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 1818 шинэ тохиолдол батлагджээ. Бүртгэгдсэн тохиодлын 26 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1792 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалбал

  • 1227 нь нийслэлд
  • 565 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 61-80 насны 2 хүн нас баржээ. Ингэснээр нийт эндэгдэл 2003 боллоо. 

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4.781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • Хөнгөн 1.253
  • Хүндэвтэр 2.873
  • Хүнд 618
  • Маш хүнд 37 иргэн байна.

 Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 713 нь хүүхэд, 440 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 14.354 иргэн гэрийн хяналтад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү