Хоногт 3.119 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа


2022-01-20 10:57:35

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3.119 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1.725 нь Улаанбаатар хотод,
  • 1.394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 61-80 насны 3 хүн нас баржээ. Ингэснээр ковидын шалтгаант нийт эндэгдэл 2019 болооо. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9.748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1.306 хүүхэд, 698 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 47.172 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-3.214
  • Хүндэвтэр – 5.579
  • Хүнд-879
  • Маш хүнд-76 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү